📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Япон эсрэг цохилтын пуужингаа Хойд Солонгос, Хятадыг онилон байршууллаа


3-р сарын 31-нд
Японы Батлан хамгаалах яам анх удаа эсрэг цохилт (counterstrike) хийх чадвартай урт зайн пуужинг байрлууллаа.

Эдгээр систем нь Хятадын эрэг орчмын зарим бүс нутаг болон Хойд Солонгосыг тусгалдаа багтаах бөгөөд энэ нь саатуулах (deterrence) чадварыг нэмэгдүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Ирэх арван жилд Батлан хамгаалах яам ийм төрлийн байршуулалтыг улс даяар өргөжүүлж, арлуудын сүлжээ хэлбэрийн пуужингийн хамгаалалтыг хурдацтай байгуулахаар төлөвлөжээ.

“Эсрэг цохилт” гэдэг нь дайсны нутаг дэвсгэр дэх пуужингийн бааз болон бусад байг өөрийгөө хамгаалах зорилгоор устгана гэсэн үг.

Энэ нь Японы батлан хамгаалах бодлогын төв тулгуур аж.

  • Хөдөлгөөнт хөөргөгч төхөөрөмжөөс харвана
  • Ойролцоогоор 1000 км тусгалтай
  • Хятадын эрэг орчим болон Тайванийн ойролцоох усанд хүрэх боломжтой

Мөн энэ өдөр Японы хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин дараах системийг байршуулна:

  • Hyper Velocity Gliding Projectile (гиперсоник гулсах төхөөрөмж)
  • Шизүока муж дахь Фүжи баазад сургалтын нэгжид байрлуулна
  • Эхний хувилбар нь хэдэн зуун км тусгалтай
  • Ирээдүйд 2000 км хүртэл нэмэгдүүлэхээр хөгжүүлж байна

АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр:

  • Хятад 1000–3000 км тусгалтай дунд зайн баллистик пуужингийн тоогоо
    2020 онд 150 байсанг 4 жилийн дотор 1300 болгож нэмэгдүүлсэн.

2026 онд:

Хоккайдо, Миязаки дахь баазуудад гиперсоник систем байрлуулах

  • 2027 онд:
    • Type-12 missile-ийг Фүжи баазад нэмэлтээр байрлуулах юм.

Мөн Япон:

  • Усан онгоц, нисэх онгоцноос харвах урт зайн пуужин хөгжүүлж байна
  • JS Chokai хөлгийг шинэчилж
    Tomahawk missile харвах чадвартай болгосон байна.

Н.Ганаа

 

 

Таг: Олон улс

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 өдөр

Шакира "Вака Вака" дуунаас хойш 16 жилийн дараа дахин хөлбөмбөгийг хөгжимтэй холбон тэсрэлт хийлээ

Шакира 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дууг

Шакира "Вака Вака" дуунаас хойш 16 жилийн дараа дахин хөлбөмбөгийг хөгжимтэй холбон тэсрэлт хийлээ
1 өдөр

Ээлжийн амралтаа хэрхэн авах тухай болон амраагүй тохиолдолд олгох цалингийн заалт

Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд Ээлжийн амралт, түүний хугацаа тооцох талаар тусгасан байдаг. Тус хуулийн:...

Ээлжийн амралтаа хэрхэн авах тухай болон амраагүй тохиолдолд олгох цалингийн заалт
3 өдөр

Дэлхийн хамгийн тайван орнуудын амьдрал ямар байдаг вэ?

2026 оны Global Peace Index-ээр дэлхийн хамгийн тайван орнуудад Исланд, Шинэ Зеланд, Швейцарь, Словени болон Ирланд багт...

Дэлхийн хамгийн тайван орнуудын амьдрал ямар байдаг вэ?
3 өдөр

Мьянмарын иргэний дайнд босогчид ухарч байна

Мьянмарын иргэний дайны нөхцөл байдал сүүлийн саруудад өөрчлөгдөж, босогчдын хүч дарамтад орж, цэргийн эрх баригчид давш...

Мьянмарын иргэний дайнд босогчид ухарч байна
3 өдөр

АНУ Ираны эсрэг цохилт өгсөн гэж мэдэгдлэ

АНУ-ын Цэргийн төв командлал (CENTCOM) Иран улс Персийн булангийн ойролцоо АНУ-ын нисдэг тэрэг буудсаны хариуд тус улсын...

АНУ Ираны эсрэг цохилт өгсөн гэж мэдэгдлэ