📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Цалин нэмэгдэх бодит алхам – Иргэдийн амьдралд үр нөлөө хэрхэн гарах вэ?

Цалин нэмэгдэх бодит алхам – Иргэдийн амьдралд үр нөлөө хэрхэн гарах вэ?

Үе үеийн УИХ, Засгийн газрын тухайн үед гаргасан шийдвэрүүд өнөөгийн нөхцөлийг бий болгосон гэдгийг хэлэхэд буруудахгүй. Монгол улс төдийгүй аливаа улс шууд, амархан гарц олж байгаагүй, улс болгонд хүнд хэцүү үе тулгардаг. Чадварлаг улс төрчид, судлаачид, мэргэжилтэн, иргэдийн олон жилийн хүчин чармайлтаар хамтран улс орныг цааш хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. "Шарх хүртэл шууд аньдаггүй" гэдэг үгэнд гүн учир бий. Алдаанаас суралцаж, дахин алдахгүй байх нь бидний хамгийн том сургамж, амжилтын үндэс юм. Харин өнөөгийн нийгэмд зөвхөн “болохгүй байгаа зүйлс”-д анхаарахаас илүүтэй, болж байгаа сайн талууд, эерэг өөрчлөлтүүдэд анхаарахыг хичээв.

Төрийн албан хаагчдын цалин, тэр дундаа багш, эмч, эмнэлгийн ажилчдын цалингийн асуудал нь олон жилийн турш яригдаж ирсэн ч бодит, тогтвортой шийдэлд хүрч чадалгүй өнөөг хүрснийг нуух юун. Нийгмийн хамгийн суурь, амин чухал салбаруудад ажиллаж буй эдгээр хүмүүсийн хөдөлмөр бодитоор үнэлэгдэж чадахгүй хэвээр байна.

Олон жилийн турш шийдэлгүй явж ирсэн төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгааны асуудал эцэстээ ил гарч, 2025 оны 10-р сард ерөнхий боловсролын сургуулийн багш нар, улмаар 11-р сард эмч, эмнэлгийн ажилчид ажил хаялт зарласан нь төрийн албан хаагчдын нөхцөл ямар хүнд, ноцтой түвшинд хүрснийг тодорхой харууллаа. Энэ үйл явдал нь зөвхөн боловсрол, эрүүл мэндийн салбарт бус, эцэг эх, асран хамгаалагчид болон улс орон даяар нөлөөлж, иргэдийн өдөр тутмын амьдралд бодит хүндрэл учруулсан юм.

    

Үүний үр дүнд талууд Засгийн газартай хэлцэл хийж, 11-р сард үе шаттай цалин нэмэх амлалт өгч, цалинг 2027 он гэхэд 3.5 сая төгрөгт хүргэхээр тохиролцсон нь үйл ажиллагааг хэвийн голдиролд нь оруулах чухал алхам болсон юм.

Энэ удаагийн Засгийн газар амлалтдаа хүрч, 2025 оны 12-р сарын 24-ний ээлжит хуралдаанаар нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн чухал алхмуудыг шат дараатайгаар гаргаж эхэлсэн. Тэр дундаа багш, эмч нарын цалин нэмэх асуудал дээр дорвитой, бодитой хөдөлгөөн гарч байна.

2026 оны 1 дүгээр сарын 1-нээс багш, эмч нарын цалин 30 хувиар нэмэгдэж, цэцэрлэгийн багшийн цалин 2,9 сая, ерөнхий боловсролын багшийн цалин 2,6 сая, эмч нарын цалин 2,6–2,9 сая төгрөгт хүрнэ. 2026 оны 8 дугаар сарын 1-ээс сар бүр 9 хувиар нэмэгдэж, 2027 он гэхэд дунджаар 3,5 сая төгрөгт хүрэхээр Засгийн газар төлөвлөжээ.

Засгийн газрын гаргасан шийдвэр нь ямар нэг улс төрийн явуулгагүй, иргэд рүү чиглэн, тэдний санал, шаардлагыг сонсдог байгаасай гэсэн итгэлийг төрүүлж байна. Цалин хөлс нэмэгдэх нь зөвхөн ажилтан, албан хаагчийн амьдралыг дэмжих төдийгүй, гэр бүл, хүүхэд, залуусын ирээдүйд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Эдгээр арга хэмжээ нь зөвхөн тоо, хувь хэмжээ төдий зүйл биш, харин хүн бүрийн амьдралд шууд хүрэх бодит дэмжлэг гэдгийг олон нийт анхаарвал зохистой.

Энэ шийдвэр бодитоор хэрэгжиж, олон жилийн хүлээлт үүсгэсэн асуудлууд эцэст нь шийдэгдэх эхлэл нь болж байна.

Нийтлэлч: М.Гантиг

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 өдөр

Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо

Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.

Toyota 4 шалтгааны улмаас  Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
2 өдөр

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ

Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
2 өдөр

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ

Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
2 өдөр

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална

Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
2 өдөр

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ

Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ