📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

 

Японы Кумамото муж дахь AEON Mall худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн хоёр ажилтан газар хөдлөлтийн үеэр дэлгүүрээсээ аюулгүй гарч чадсан ч дэлгүүрийн менежер касс хийж байсан хоёр ажилтанг өдрийн кассын орлогыг сейфэнд хийгээгүй байна, орж хий гэжээ. 

Ингээд мөнгөө сейфинд хийхээр буцаж ороод амиа алдсан байна. Тэднийг барилга руу буцаж орохыг үүрэгдсэн гэдгээ  хүлээн зөвшөөрч, тухайн дэлгүүрийн зүгээс олон нийт болон талийгаачдын ар гэрийнхнээс албан ёсоор уучлал хүсжээ.

Энэхүү хэрэг өнгөрсөн долоо хоногт Кумамото мужид болсон 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа Япон даяар ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Уг гамшгийн улмаас нийт 38 хүн амиа алдсаны долоо нь анхны газар хөдлөлтөөс ойролцоогоор нэг цагийн дараа AEON Mall худалдааны төвд болсон хүчтэй дэлбэрэлтийн үеэр амь үрэгджээ.

Амиа алдсан хүмүүсийн нэг нь 22 настай Куруми Отакэ байсан юм. Тэрээр газар хөдлөлтийн дараа бусад хүмүүсийн хамт барилгаас эсэн мэнд гарсан боловч кассын мөнгийг сейфэнд хийхээр буцаж ороод амиа алдсан байна. Мөн түүнтэй хамт буцаж орсон өөр нэг эмэгтэй ажилтан ч хүчтэй дэлбэрэлтийн улмаас  амь насаа алдсан аж.

Компани эхэндээ талийгаач ажилтнууд хувийн эд зүйлээ авахаар сайн дураараа буцаж орсон хэмээн тайлбарлаж байсан ч гэрчүүдийн мэдүүлэг болон ар гэрийнхний мэдээлэл олон нийтэд ил болсны дараа ажилтнуудаас кассны мөнгийг сейфэнд хийхийг хүссэнээ хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ явдал Японд хөдөлмөрийн аюулгүй байдал, онцгой нөхцөлд ажил олгогчийн хариуцлагын талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, олон нийт "ямар ч мөнгө хүний амьтай дүйцэхгүй" хэмээн компанийн үйлдлийг эрс буруутган шүүмжилж байна.

Таг: Олон улс

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

3 өдөр

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
4 өдөр

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
4 өдөр

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
4 өдөр

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ
4 өдөр

Трамп Ирантай шинэ хэлэлцээ эхлүүлэхээ мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийх шинэ шатны хэлэлцээ даваа гарагт эхэлнэ гэж мэдэгдлээ. Тэрээр өмнө нь Иран...

Трамп Ирантай шинэ хэлэлцээ эхлүүлэхээ мэдэгдэв