📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Орон нутгийн замын нэвтрэх постуудад нэг удаадаа 1000 төгрөгийн хураамж авдаг үүнийг 10 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх талаар Зам тээврийн яамнаас мэдээллээд байгаа билээ.

Энэхүү шийдвэр нь  иргэдийн дунд олон асуулт, шүүмжлэл дагуулж байна. Төрийн байгууллагууд замын засвар, арчлалтын зардал нэмэгдсэн, замын сангийн хөрөнгө хүрэлцэхгүй байгаа зэрэг шалтгаан тайлбарлаж байгаа ч өмнө нь 1,000 төгрөг байсан хураамжийг 10 дахин нэмэгдүүлэх нь хэр үндэслэлтэй вэ гэдэг асуудал тавигдаж байгаа юм. 

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхдээ бодит тооцоо, судалгаа, зарцуулалтын ил тод байдлыг хангах ёстой. Нэмэгдсэн төлбөр нь яг ямар үр дүн авчрах, иргэдэд хэрхэн өгөөжтэй байх талаар тодорхой мэдээлэл шаардлагатай байгаа юм.

Хэт өндөр үнээр нэмсэн болон хэрхэн зарцуулах тайлбар тооцоо байхгүй тул иргэд ийнхүү эсэргүүцэж, энэхүү шийдвэрийг цуцлуулах өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ.

Өргөдөлд гарын үсэг зурах линк: Орон нутгийн замын хураамж 10,000төгрөг болсоныг цуцлах - НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМ

Таг: Нийгэм

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

2 өдөр

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
4 өдөр

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
4 өдөр

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
4 өдөр

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ
4 өдөр

Трамп Ирантай шинэ хэлэлцээ эхлүүлэхээ мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийх шинэ шатны хэлэлцээ даваа гарагт эхэлнэ гэж мэдэгдлээ. Тэрээр өмнө нь Иран...

Трамп Ирантай шинэ хэлэлцээ эхлүүлэхээ мэдэгдэв