📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Парис хот агаарын бохирдол болон түгжрэлийн үед длугаарын тэгш, сондгойгоор ээлжлэн зорчих системтэй

Дэлхийд олон улс орон агаарын бохирдолтой тулгарч, тээврийн хязгаарлалт, онцгой дэглэм зэрэг бодлого хэрэгжүүлснээр бодит үр дүнд хүрч байна. Тодруулж хэлбэл Францын Парис хот 2015 оноос эхлэн өвлийн улиралд агаарын бохирдол, түгжрэл ихтэй үед автомашины улсын дугаараар ээлжлэн зорчих системийг амжилттай нэвтрүүлжээ.

Парисын түүхэнд анх удаа автомашиныг хотын хэмжээнд ээлжлэн хориглож, замын хөдөлгөөнийг бараг тал хувиар бууруулсан онцгой арга хэмжээ болсон. Нийтийн тээврийг үнэгүй болгосон өдрүүдэд метро, автобусны зорчигчдын тоо огцом өсөж, зарим чиглэлд зорчигчдын урсгал 20–30 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр замын түгжрэлийг дунджаар 14% бууруулж хөдөлгөөн илүү урсгалтай болсон бөгөөд энэ нь ажил руу зорчих хугацаа багасаж, өдөр тутмын стресст эерэг нөлөө өгч болох нөхцөлийг бүрдүүлжээ.

  

Утаа буурсны дараа Парис хотын захиргаа уг туршлагад тулгуурлан дараагийн жилүүдэд дизель автомашиныг үе шаттайгаар хязгаарлах бодлогын сууриа тавьжээ. Судалгаагаар иргэдийн дийлэнх нь энэхүү арга хэмжээг түр зуурын хүндрэлээс илүү эрүүл мэндийн ач холбогдолтой гэж үзэж, нийтийн дэмжлэг өндөр байсан байна. Энэхүү арга хэмжээний дараа Мадрид, Милан, Брюссель зэрэг Европын хотууд ижил төстэй шийдэл туршихад нөлөөлсөн гэж үздэг байна.

Дашрамд дурдахад Парис хотын оршин суугчид 500 гаруй гудамжийг автомашингүй болгох саналыг 2025 онд дэмжсэн байна. Энэ нь зөвхөн түр зуурын арга хэмжээ биш, ачаалал багасгах, хотын төвд машин бага байх урт хугацааны чиглэл гэсэн санааг илэрхийлж байна.

 

 

Таг: Улс төр

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

2 өдөр

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
3 өдөр

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
4 өдөр

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
4 өдөр

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
4 өдөр

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ