📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Брокколи шүдний өнгөр болон цоорол үүсгэдэг бактерийг 90-92%-иар бууруулдаг

Брокколи нь шүд цоорох өвчний гол шалтгаан болдог бактерийн хамгаалалтын бүрхүүлийг идэвхтэй устгадаг нэгдлээр баялаг юм. Бид шүдний эрүүл мэндээ хамгаалахын тулд төрөл бүрийн химийн найрлагатай оо, ам зайлагч шингэн хэрэглэдэг. Гэвч бидний өдөр тутмын хүнсэнд хэрэглэдэг брокколи нь хамгийн хүчтэй ам зайлагчаас ч илүү үр дүнтэйгээр шүдийг хамгаалдаг болохыг эрдэмтэд нээжээ.

Израилын Бен-Гурион их сургууль, Хятад болон Сингапурын эрдэмтдийн хамтарсан баг 2023 онд "Antibiotics" сэтгүүлд нэгэн шуугиан тарьсан судалгаа нийтлүүлжээ. Тэд брокколид агуулагддаг байгалийн нэгдэл нь шүд цоорох өвчний гол шалтгаан болдог бактерийн хамгаалалтын бүрхүүлийг (биофильм) идэвхтэй устгадаг болохыг тогтоосон байна.

Шүдний бактериуд нь паалан дээр наалдамхай давхарга үүсгэж, өөрсдийгөө хамгаалдаг бөгөөд энэ нь шүд цоорох эхлэл болдог. Тэгвэл брокколи зажлах үед ялгардаг бодисууд нь энэхүү бактерийг 80 гаруй хувиар бууруулдаг болохыг туршилтаар баталжээ.

Дэлгүүрт зарагддаг ихэнх ам зайлагч шингэнүүд бактерийг устгахдаа амны хөндийн ашигтай бичил биетүүдийг давхар устгах сөрөг талтай байдаг. Харин брокколийн найрлага дахь нэгдлүүд нь:

Судалгааны үр дүнгээс үзэхэд брокколийг дараах байдлаар хэрэглэх нь хамгийн үр дүнтэй:

Жигнэж хэрэглэх: Брокколийг хэт удаан чанаж зөөлрүүлэх нь ашигтай нэгдлүүдийг нь устгадаг. Тиймээс бага зэрэг жигнэж, хатуу байдлыг нь хадгалах хэрэгтэй. Сайн зажилж идэх: Брокколийг зажилж идэх явцад шүдний гадаргуу механикаар цэвэрлэгдэж, бактерийн эсрэг бодисууд шүдний завсар бүрд хүрч ажилладаг. Хэрэв та хоолны дараа шүдээ угаах боломжгүй нөхцөлд байгаа бол хэдэн хэсэг брокколи зажлах нь ам зайлагч хэрэглэснээс илүү үр дүнтэй арга болно.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 өдөр

Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо

Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.

Toyota 4 шалтгааны улмаас  Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
2 өдөр

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ

Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
2 өдөр

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ

Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
2 өдөр

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална

Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
2 өдөр

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ

Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ