📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Зогсолтгүйгээр урагшлахыг үнэт зүйлээ болговол шагнал нь заавал ирдэг

Улсын аваргын мөнгө, хүрэл медаль, олон улсын тэмцээний шилдэг тамирчин...

Энэхүү амжилтын цуврал бол ердөө гуравхан жилийн өмнө өөрийгөө “төрмөл өгөгдөлгүй” хэмээн голж суусан М.Соёмбын өнөөдрийн дүр төрх юм. Өөртөө итгэлгүй байдал, шантрал гээд амьдралын олон даваа нугачаа, хатуу сорилт бүрийг тэрээр спортын хатуужлаар даван туулж чаджээ. Өдгөө өөрийн фитнесс клубийг нээж, олон шавь нарыг амжилтын тавцанд хөтөлж буй түүний “Зогсолтгүйгээр урагшлахыг үнэт зүйлээ болговол шагнал нь заавал ирдэг” хэмээн өгүүлэх амжилтын түүхийг сонирхуулж байна.

Бодибилдинг фитнесийн тамирчин М.Соёмбо: “Зогсолтгүйгээр урагшлах” -ийг үнэт зүйлээ болговол шагнал нь заавал ирдэг”

Би маш бага жинтэй, подвалк өмсөхөөр цамц өмсчихсөн мэт нэвсийгээд л доожоогүй харагддаг, өөртөө итгэлгүй хүүхэд байсан. Сониуч зандаа хөтлөгдөн найзыгаа дагаад зааланд очсон тэр өдөр намайг бүрэн өөрчилсөн.

Өмнөх Соёмбо одоогийн Соёмбо бид хоёрыг харьцуулбал гаднаасаа 50 кг гаруй зөрүүтэй, дотор хүн нь хатуужлын хувьд ч 100 хувь өөрчлөгдсөн гэж хэлж болно.

Уулын өөдөө өгсөх хэцүү байдаг шиг аливаа зүйлийн эхлэл ойлгомжгүй шантармаар байдаг. Гэхдээ тасралтгүй хичээвэл ямар ч зүйлийн зангилаа тайлагддаг гэдгийг фитнесийн спорт надад ойлгуулсан. Тиймээс зогсохгүйгээр бага багаар ч хамаагүй урагшилдаг байх нь өөрөө хамгийн чухал.

Энэ үнэт зүйл өөрөө спортод ч амьдралд ч хүнийг заавал шагнадаг гэж би боддог.

2021 он бол би өөрийгөө спортод төрмөл өгөгдөлгүй, туранхай биетэй гээд итгэчихэн байсан ч зогсолгүй урагшилсаар жил гаран хичээллээд байсан үе.

Тэгээд шууд хамгийн ойр болж байгаа тэмцээндээ ороод үзье гэсэн зориг төрсөн нь улсын аварга байсан. Яг үнэндээ ялалт, шагнал горилоогүй,  ямар ч л байсан тэмцээнд орж үзье, тайзны гоё зурагтай болчихъё гэж бодсон.

Тэгсэн 21 наснаас доош залуусын ангилалд хоёрдугаар байр, үндсэн ангилалд дөрөвдүгээр байрт шалгарсан. Гайхахын хажуугаар урам зориг маш ихээр төрсөн. Тухайн жилдээ “Champ Cup” тэмцээний мөнгөн медаль, дараа жилийнхээ улсын аваргаас мөнгөн медаль, “Chulsang Cup” олон улсын тэмцээний дөрөвдүгээр байрт орсон. Мөн дахин улсын аварга шалгаруулах тэмцээнд орж гуравдугаар байр эзлэсэн.

Амьдралд маань бас нэгэн давах ёстой даваа ирсэн нь хийж байсан бизнес маань дампуурч их хэмжээний өрөнд орсон юм.

Энэ эргэлтийн үедээ спортоо орхилгүй, эсэргээр нь амьдралынхаа зорилго болгон сонгож өөрийн фитнесийг нээсэн.

Ингээд харахад надад дутуу байсан хамгийн чухал зан чанарыг фитнесийн спорт л суулгасан. Эрүүл гоё амьдрал, бие бялдар, ялалт түүнийг дагаад л ирдэг юм шиг санагдсан.

Сүүлийн гурван жил багшилж хайртай спортынхоо мэддэг чаддаг бүхнээ бусдад дамжуулж, зааж сургаад олон шавьтай болсон. Шавь нар маань ч амжилт гаргасаар байна. Миний бодлоор тууштай л байвал бүх зүйлийн зангилаа тайлагддаг.

Фитнесийн спорт тэвчээр шалгадаг спорт. Хоолгүй усгүй олон хонох нь ч хэвийн л зүйл. Тэр утгаараа амьдралд шаардлагатай бүх хатуужлыг хүнд өгдөг учир, заавал хичээллэж үзээрэй гэж залуустаа хэлье.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

23 цаг

Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо

Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.

Toyota 4 шалтгааны улмаас  Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
2 өдөр

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ

Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
2 өдөр

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ

Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
2 өдөр

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална

Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
2 өдөр

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ

Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ