Netflix хит анимэйшн мюзикл болох KPop Demon Hunters киноныхоо амжилтыг үргэлжлүүлэн дэлхийн хэмжээний амьд тоглолтын аялан тоглолт зохион байгуулахаар болсноо зарлалаа. 2025 онд нээлтээ хийсэн тус бүтээл стриминг платформын рекордыг эвдэж, Оскар, Алтан бөмбөрцөг болон Critics Choice Awards-аас шилдэг анимэйшн кино, шилдэг дууны шагнал хүртсэн юм.
Netflix уг төслийг дэлхийн томоохон энтертайнмент зохион байгуулагч AEG Presents компанитай хамтран хэрэгжүүлэх бөгөөд тоглолтын хотууд, тов болон тасалбарын мэдээллийг 2026 оны хоёрдугаар хагаст танилцуулахаар төлөвлөжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь зөвхөн кино түгээхээс гадна амьд шоу, албан ёсны бараа бүтээгдэхүүн, фен арга хэмжээ, брэндийн хамтын ажиллагаагаар орлогоо нэмэгдүүлэх шинэ бизнес загварын нэг хэсэг аж. Netflix өмнө нь Squid Game цувралын амжилтыг ашиглан дэлхий даяар төрөл бүрийн бүтээгдэхүүн, арга хэмжээг хөгжүүлж байсан бөгөөд энэ удаад “KPop Demon Hunters”-ийн ертөнцийг бие даасан дэлхийн франчайз болгон өргөжүүлэхээр зорьж байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!