2023-2024 онд Ус сувгийн удирдах газар болон Усны төв лаборатори ундны усны эх үүсвэрүүдэд шинжилгээ хийжээ.
Хотын усны эх үүсвэрүүд:
- нэн цэнгэг болон цэнгэг ангилалтай,
- зөөлнөөс хатуувтар хүртэл хэлбэлзэлтэй,
- эрдэсжилт 58.8-466.9 мг/л-ийн хооронд байна.
Гэхдээ
Харьцангуй өндөр эрдэсжилт, хатуулагтай ус нь Үйлдвэрийн болон Мах комбинатын эх үүсвэрүүдэд илэрсэн бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн газрын доорх усны байгалийн онцлог, чулуулгийн химийн найрлагатай холбоотой гэж тайлбарлагджээ.
Эдгээр эх үүсвэрийн ус:
- эрдэсжилт: 393.7-466.9 мг/л
- хатуулаг: 4.23-5.02 мг-экв/л
Химийн найрлага нь:
- кальци (Ca²⁺), магни (Mg²⁺) давамгай,
- сульфат (SO₄²⁻) зонхилсон,
- “сульфатын ангийн, кальцийн бүлгийн” усанд хамаарна.
Энгийнээр бол, эдгээр нь газрын доорх ус чулуулгийн давхаргаар урт хугацаанд шүүгдэх явцдаа илүү их эрдэс бодис шингээсэн учраас харьцангуй “хатуу” ус болжээ. Гэхдээ бүх үзүүлэлт MNS 0900:2018 стандартын хязгаарт багтаж байгаа тул ундны усны хувьд аюулгүй гэж үнэлэгдсэн байна. Дараагийн дэлгэрэнгнүй судалгаа гараагүй ч ундны усны бохирдол улам бүр нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлж буй.
Тиймээс хамгийн түрүүнд шинжилгээ хийх шаардлагатай усны эх үүсвэр бол Мак комбинатынх гэж ойлгож болох нь ээ.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!