Шатрыг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулсан улс орнуудад сурагчдын математик, физикийн чадвар 30 хувиар, сурлагын ерөнхий чанар 20 хувиар өсөж байгаа эерэг үзүүлэлт гарчээ. Энэхүү амжилттай туршлагыг Казахстан, Армен, Хятад, Сингапур зэрэг улсууд "Chess in School" хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлж байна. Шатрын спорт бол зөвхөн нүүдэл биш, хүний анхаарал төвлөрөлт, критикал сэтгэлгээг хөгжүүлдэг болох нь сүүлийн үеийн судалгаагаар харуулж байна. Түүнчлэн Казахстан улсад Дэлхийн сургуулийн багийн аварга тэмцээн зохион байгуулагдав. Монгол улсаа төлөөлөн Багануур дүүргийн сурагчдын баг амжилттай оролцож 26 багаас 8 дугаар байрт шалгарч, Монгол хүүхдүүдийн оюуны чадамжийг дэлхийд тамгалав. Энэхүү арга хэмжээнд Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворковичийн урилгаар Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар оролцож, шатрыг ОУ-д хөгжүүлэх, шатрыг Монголын боловсролын системд нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон юм. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь тэмцээний ивээн тэтгэгч, "Фрийдом Холдинг"-ийн ТУЗ-ын дарга, Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Г.Занданшатарыг халз тоглолтод урьсан явдал байлаа. Г.Занданшатар цагаанаар тоглож "Итали гараа"-г сонгон авчээ. Тэрээр тоглолтын турш хурц, ширүүн довтолгоог тасралтгүй өрнүүлсээр Казахстаны тэрбумтныг буулган авлаа. Удалгүй Казахстаны шатрын холбооны Гүйцэтгэх захирал, мэргэжлийн Их мастер түүнийг тоглолтод урьсан юм. "Испани гараа"-гаар эхэлсэн энэхүү хүнд тулаанд Их мастер өргийн эхнээс ширүүн довтолгоо хийсэн бол Г.Занданшатар дунд үеэс хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилжих нарийн стратеги гаргаснаар тоглолтын санаачилгыг гартаа авсан юм. мэргэжлийн Их мастертай нэлээдгүй удаан үргэлжилсэн тулаан тэнцээгээр өндөрлөсөн нь тэмцээний эргэн тойронд хэвлэлийн анхаарлыг татлаа. Монголын шатрын холбоо Chess in School буюу шатрыг ЕБС-ийн хөтөлбөрт оруулахаар ажиллаж буй энэ үед Холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар, дэлхийн тэрбумтныг хожиж, мэргэжлийн их мастертай энэ зэрэгцэхүйц тоглож, сурагч хүүхдүүд 8 дугаар байранд орж оюун ухааны бяраа гайхуулсан нь Монгол шатарчдын нэр хүндийг өндөрт өргөсөн үйл явдал болов.
Шатар тоглодог хүүхдүүд хичээлдээ 20 хувь илүү онц сурдаг
Хуваалцах:
ШИНЭ МЭДЭЭ
2 өдөр
Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...
3 өдөр
Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...
4 өдөр
Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...
4 өдөр
АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...
4 өдөр
Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!