📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Ордныг яагаад хэрүүл, зодооны талбар болгох болгов оо, зөв удирдагч үгүйлэгдсэн үү

 

Хэдхэн хоногийн өмнө Ордонд нэгнээ хүзүүдэж унагаагаад л овилгогүй дүр төрх нь олонд ил болж, Ордны зодоон, талцалд ямар хурцадмал түвшинд хүрснийг илтгэж байлаа. 

Энэ бодлыг маань батлах мэт бас нэг зодоон өнөөдөр өрнөж байгаа нь камерын дүрсэнд тусаад л өнгөрлөө. АН-ын Н.Лхагвадорж, Д.Мөнх-Эрдэнийг хоёулаа үзье, үзэлцье гээд барьж тавиад л байх юм.

Бүхэл бүтэн Монгол төрийн ордон тэд гудамжны хулгиануудын зодооны талбар болгох нээ. Ёс зүй төрийн хүний намба төрх, түшиг тулгуурыг мэдрэх цаг дахиж ирэх нь үү. Өнгөрсөн цагт л үлдчихэв үү.

Арван жилийн атаман нар хүртэл ил задгай зодолддоггүй, нурсан барилгад нуугдаж гар зөрүүлдэг байсан, айх, ичих булчирхайтай үе ард хоцорсон уу, үгүй юу.

МАН-ын дотоод зөрчил хүртэл сүүлийн хэд хоногт илүү тод харагдах боллоо. Яагаад гэнэт овилгогүй сагсуу олон хүн гараад ирэв, удирдагчдаа байна уу. Уг хүндээ юу.

 Мөн сөрөг хүчин болох Ардчилсан Нам ч нэгдмэл бодлогоор ажиллаж чадахгүй, дотоод маргаан, байр суурийн зөрүүтэй хэвээр байгаа нь анхаарал татсаар.

Монголын улс төрд тогтвортой байдал, хариуцлагатай засаглал хэрэгтэй байгаа энэ үед УИХ дотоод зөрчлөө даван туулж, жинхэнэ утгаараа ард түмний төлөөлөл болж ажиллах шаардлага улам бүр тулгарч байна.

Удирдаж, базаж, улаан хэрүүлийг нь нам даран, намуухнаар холч бодлого шийдвэр гаргагч тулхтай хүн нэг л дутаад байна уу даа тэдэнд...

Таг: Улс төр

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (1)

Алаг 3 сарын өмнө

Буруу тийшээ явж гадны захиалгаар ардчилалын дүр эсгэсэн хулгайч луйварчдын үнэн төрх нь гарч ирж бна

ШИНЭ МЭДЭЭ

2 өдөр

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
3 өдөр

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
4 өдөр

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
4 өдөр

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
4 өдөр

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ