📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Бялуугаа булаацалдаад сайд нараа томилж чадахгүй байгаа МАН-ын 30,38 фракцын алиных нь зөв бэ

Сахил хүртээд шал дордов гэдэг шиг юм болж олонд төдийлөн мэдэгдэхгүй байсан МАН-ын хагарал хуваагдал алган дээр тавьсан юм шиг илрэх боллоо.

Уг нь Г.Занданшатарын Засгийн газар чимээгүйхэн зохицуулж, тун нямбай, төлөв даруу хий гаргахгүй ажиллаж улсын ажлыг явуулж байсан юмсан.

МАН-д 30:38 гэж тоо бий. Энэ хоёр хоорондоо “алалцаад” уналаа. МАН-ын АН-тай үгсэн хуйвалдсан бүлэглэл нь Ерөнхий сайдаа хүчээр шахам өөрөөр нь өргөдөл өгүүлээд явуулчих шиг болсон. Бодлогогүй огцомдсон энэ асуудалдаа МАН улам бүр хямарч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов боллоо.

Эхлээд дараагийн Засгийн газрын бүтцээ зурж үзэхгүй яав даа Учрал сайдаа. Сайдууд томилох болсон чинь 30, 38 талынхан бие биеэ аттаклаад сайдаар тавьдаггүй, эсвэл сайд болж өгдөггүй. Хуучин сайдууд нь би ажиллахгүй гээд байдаг. Эсвэл заавал тэр сайд, тийм даргыг манай талд өг гээд шантаажилдаг. Яагаад сайдуудаа томилохгүй байна вэ гэхээр сайд нарын ажлын гүйцэтгэлтэй танилцаж байна гэх ганц үгээр л сэтгүүлчдийн асуултыг аргалж өнгөрөөж байна Учрал сайд.

Ямартай ч 38 тал С.Бямбацогтыг Их хурлын даргаар зүтгүүлчихлээ. Аргагүйдээ 30 тал Ерөнхий сайдаа авсан учраас хүссэн хүсээгүй бялуугаа тэнцүүхэн хуваах ёстой. Ерөнхийлөгч Хүрэлсүхийн фракц буюу 38 тал, Л.Оюун-Эрдэнийн тал буюу 30 тал гэж бий. Фракцууд нь дотроо хэд хуваагдаж, урваж, шарваж, хольж хутгалдаж улам л эрх мэдэл албан тушаалын төлөөх дайнаа хийсээр байна.

Хохирогчид нь улс эх орны ирээдүй, ард түмэн. Тэдний бялуу хуваах маргаан өрнөсөөр буй  энэ өдрүүдэд бензиний үнэ хэд хүрч, өргөн хэрэглээний барааны үнэ яаж өсөхийг ёстой бурхан л мэдэхээр болж байна. Нэг нам байж, нэгдмэл үзэл бодол санаа зорилготой байж чаддаггүй юм бол аль нэг фракцыг нь улс төрийн тавцангаас бүр арчиж хаявал таарна. Хамгаалалтын 30-ыг уу, довтолгооны 38-ийг уу.  Харин алийг нь вэ гэдэг л чухал асуудал болоод байна. Ер нь Засаг унагааж тоглодог нь алиных нь зөв бэ. 

Нийтлэлч:Н.Ганаа

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

2 өдөр

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
3 өдөр

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
4 өдөр

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
4 өдөр

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
4 өдөр

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ