📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд 21 мянган хүн гарын үсэг зуржээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг  огцруулахыг шаардсан өргөдлийг Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд хаяглаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Тус өргөдөлд одоогийн байдлаар 21470 хүн гарын үсэг зураад байна.

Тодруулбал, өргөдөлд "Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан энэхүү өргөдлийг гаргаж байна.

Түүнийг ёс зүйн болон хууль зүйн зөрчил гаргасан байж болзошгүй гэх дараах нөхцөлүүдээр огцруулах шаардлага хүргүүлжээ. 

  1. Иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулсан.
  2. Хүний эрхийн зөрчил үйлдэж, зүй бус харилцаа гаргасан. 
  3. Төсвийн хаалттай үр ашиггүй зарцуулалт. Х.Нямбаатар хотын даргаар ажиллаж байгаа 2023-2025 оны хугацаанд нийслэлийн төсвийн нийт зарлага 1 их наяд 277.9 тэрбум төгрөгөөс 5 их наяд 866 тэрбум төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтын механизм хангалтгүй. 
  4. Сэлбэ, дунд голыг сүйтгэсэн. Туул, Сэлбэ, Дунд голын ай сав, тэдгээрт хэрэгжүүлсэн хот байгуулалт, дэд бүтцийн бодлого нь байгаль орчны тэнцвэр, иргэдийн аюулгүй байдал, хотын экосистемд сөрөг нөлөө үзүүлж байна. 
  5. Туулын хурдны замын төсөл. Х.Нямбаатар нь Туул голын дээгүүр хурдны зам барих төслийг хэрэгжүүлэхдээ: олон нийтээр хэлэлцүүлэлгүй, байгаль орчны үнэлгээ судалгаа зохих түвшинд хийгдээгүй. 
  6. Иргэдийн оролцоог хангадаггүй.  Мэдээллийн ил тод байдлыг хангадаггүй, хотын нээлттэй хэлэлцүүлэг, санал авах үйл явц хэлбэрийн шинжтэй болсон. Асуулт асууж мэдээлэл хүссэн иргэдэд “шийдвэр аль хэдийн гарсан”, чи хэний хүн юм гэх байдлаар ханддаг нь хэрээс хэтэрсэн.
  7. Нийслэлийн ИТХ буюу өөрт нь хяналт тавих бүтцийг худалдан авч хяналтгүй засаглал бүрдүүлсэн. Х.Нямбаатар нь өөрт нь чиг үүргийн дагуу хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд өөрийн харьяа байгууллагад албан тушаал өгөх замаар удирдлагын бүтэцдээ ажиллуулсан. 

Н.Ганаа 

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 өдөр

Х.Нямбатарыг огцруулах саналд өнөөдрийн байдлаар 38 мянган иргэн гарын үсэг зурав, гарын үсэг хэд хүрвэл ЗГ анхаарах вэ

Хэрэв гарын үсэг 50 мянга ба түүнээс дээш гарвал огцруулах эсэх асуудлыг авч хэлэлцэх магадлал өндөр...

Х.Нямбатарыг огцруулах саналд өнөөдрийн байдлаар 38 мянган иргэн гарын үсэг зурав, гарын үсэг хэд хүрвэл ЗГ анхаарах вэ
1 өдөр

Амьдралын утга учир: Франклын гүнзгий эргэцүүлэл

Виктор Франклын хувьд хүнийг гол хөдөлгөгч хүч бол таашаал биш, эрх мэдэл, хүч чадалд тэмүүлэх хүсэл ч биш харин амьдрал...

Амьдралын утга учир: Франклын гүнзгий эргэцүүлэл
1 өдөр

Панчийн түүх 130 мянган ам.долларын хандив цуглуулав

Бүх сан амьтны амьдрах орчныг сайжруулахад зарцуулагдах бөгөөд Punch-ийн өөрийн, түүнчлэн ерөнхий байгууламжийн менежмен...

Панчийн түүх 130 мянган ам.долларын хандив цуглуулав
1 өдөр

Ажилтан, ажил олгогч хоёр сэтгэл дундуур бол өөрчлөлтийг эхлүүлэх хэрэгтэй

Ажилтан нь хийж буй ажлаасаа утга учир, үнэ цэнийг мэдрэхгүй байгаа бол... Хэн нэгэн нь зориг гаргаж өөрчлөлтийг эхлүүл...

Ажилтан, ажил олгогч хоёр сэтгэл дундуур бол өөрчлөлтийг эхлүүлэх хэрэгтэй
1 өдөр

Эмэгтэй гишүүдийн хувцаслалтад дүрэм байдаг уу

Эцэст нь хэлэхэд, хувцаслалтын асуудал нь зөвхөн дүрэм журам гэхээс илүү соёл, ёс зүй, олон нийтийн хүлээлттэй салшгүй х...

Эмэгтэй гишүүдийн хувцаслалтад дүрэм байдаг уу