📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Ардчилсан намын гишүүд ажлаа тасалж, Үндсэн хуулийг зөрчиж байна

“Эв нэгдэлтэй төр л хөгжлийн суурь болдог.” “Хуваагдсан улс тогтнож чаддаггүй.” гэх хэлц үгийг дэлхийн суутнууд хэлсэн байдаг.“Эв нэгдэлд хүч оршдог.” гэдэг.
Эвтэй, хүчтэйхэн байгаад энэ хаврын ажлуудаа хаа, хаанаа нугалах шаардлага үүслээ.
Доодчууд нь эрвийх дэрвийхээр зүтгэж байгаа. Дээдсүүд харин чуулгандаа суух хэрэгтэй байна. Энэ хаврын чуулганаар боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах, татварын багц хуулийн шинэчлэл, эдийн засгийн эрх чөлөө буюу иргэдийн өмч хөрөнгийг хамгаалах, бизнес дахь төрийн оролцоог бууруулах зэрэг чухал шаардлагатай хуулиудыг хэлэлцэх ёстой юм. Гэвч Цогтгэрэл тэргүүтэй Ардчилсан намын гишүүд нь чуулгандаа сууж өгдөггүй ээ.
Тэд чуулганд суухгүй болохоор энэ хуулиудыг хэлэлцэх, батлах ажил тодорхойгүй хугацаагаар удааширч байна. Зөв хууль нь батлагдаад иргэдийн амьдрал амьжиргаанд эергээр нөлөөлөх эсэх нь Ардчилсан намынханд ямар ч хамаагүй юм байна л гэж ойлгохоос.
Тэд их хурлын гишүүний үүргээ ойлгож, ухамсарлаагүй байгаа нь харагдаж байна.
Ер нь УИХ-ын гишүүн чуулганыг таслахгүй суух ёстой, ард түмнийг төлөөлөх үүрэгтэй. Гишүүдийн ирц бүрдэж байж УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой гэж Монгол улсын үндсэн хуульд заасан байдаг. Энэ зарчмыг ноцтойгоор зөрчиж байгаа этгээдүүдийг яах вэ иргэдээ.
Улсын их хурал дахь Ардчилсан намын гишүүдийн ажлаа тасалж, зоргоороо авирлаж буй энэ үйлдэл нь Үндсэн хуульд заасан “төрийн эрх барих ажиллагаа тасралтгүй байх” суурь зарчмыг зөрчиж байна.
Өөрсдийнхөө эрх ашиг, улстөрийн жүжигчилсэн тоглолтынхоо төлөө, иргэдийн эрх ашгийг золиосолж буйд Ардчилсан намынхан нь хүртэл дургүйцэж байна. Ингэж байж тэд эцэст нь улам рейтинггүй болох вий дээ.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

2 өдөр

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
3 өдөр

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
4 өдөр

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
4 өдөр

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
4 өдөр

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ