📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Дэлхийн бүх улсад нөлөөлөх тул эв нэгдэлтэй байх чухал гэв

Ормузын хоолой дэлхийн нефтийн гол судас бөгөөд Азийн эрчим хүчний амин сүнс, хамгийн эмзэг цэг гэж шинжээчид тодорхойлдог.
Дэлхийн газрын тосны 20% нь энэ хоолойгоор дамждаг гол хэрэглэгчид нь Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос юм. Дайны нөлөөгөөр энэ хоолой хаагдсан тул азийн газрын тосны салбарт хүнд цохилт болж, зарим улс орнууд ямартай ч импорт хийх өөр гарц гаргалгааг хайж, олж эхэлсэн байна.
Тухайлбал, Энэтхэг болон Хятад ОХУ-аас газрын тос авахаар болж байгаа бол Япон болон Өмнөд Солонгос болохоор АНУ болон Норвегиос импорт хийх юм байна.
Ормузыг бүрэн орлох эх үүсвэр одоогоор дэлхийн хаана ч байхгүй тул дээрх орнууд өөр бусад эх үүсвэрээс бага, багаар нь худалдан авалт хийж, нөөцөө бүрдүүлж байгаа гэсэн үг.
Ингэж эрэлт өссөн тул үнэ огцом нэмэгдэх магадлал өндөр, цаашлаад азийн үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд орж болзошгүй. Мөн шинжээчдийн үзэж буйгаар Хятад, Энэтхэг зэрэг том импортлогчид (Орос, Бразил, Норвеги)-рүү зэрэг хандаж эхэлбэл нэг нийлүүлэгч дээр олон улс өрсөлдөж хомсдол үүснэ. Бүс нутгийн үнийн зөрүү ихэснэ, даатгал, тээврийн үнэ өснө, нийлүүлэлт удааширна.
Зах зээлийн үнийн огцом савлагаа бий болно. Дэлхийн эдийн засаг савлаж, хямрал нь дэлхийн бүх улс оронд мэдэгдэхүйц нөлөөлнө. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлж, эдийн засгийн зөв төлөвлөлт бодлого гаргаж, аливаа улс эх орны удирдагчид эв нэгдэлтэй, нэгдсэн үзэл бодолтой, зөв шийдвэр гаргах нь хамгийн чухал асуудал болоод байна шүү гэж шинжээчид олон улсад анхааруулжээ.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

2 өдөр

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
3 өдөр

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
4 өдөр

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
4 өдөр

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
4 өдөр

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ