📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Монгол цэргийн өдрийн бахархалт утга учир

Жил бүрийн энэ өдөр зүгээр нэг баяр биш, эх орон гэдэг үнэт зүйлийн төлөө сэтгэл, хүч, амь биеэ зориулсан хүмүүсийн гавьяаг санан талархах өдөр юм. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэрэг, армийн салбарын хүн бүрийн баяр. Тэдэнд зориг тэсвэр тэвчээр, сахилга бат, эх оронч сэтгэл үргэлж оршиж байдаг.
Тэдний зарим нь хүйтэн салхи, халуун наранд үл ажран хил дээр зогсож, бидний тайван амьдралын баталгаа болж байдаг учраас энэ эх орны өнөөдрийн амар амгалан амьдрал бий болсон, байсаар байгаа юм.
Өнөөдөр бид цэрэг арми, зэвсэгт хүчний нийт албан хаагчдадаа талархлаа илэрхийлж, өнгөрсөн үеийн дайчид, тусгаар тогтнолыг бидэнд авчирсан хүн бүрээр бахархан дурсах ёстой билээ.
Та бүхэндээ эр зориг, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөж, монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе.
1921 оны 3-р сарын 17-ны орой Жанжин Д.Сүхбаатар цэргүүдийн хамт Алтанбулагаас хөдөлж Хиагт хот руу довтолсон байна. Д.Сүхбаатар хотын гадуур харуул манаа тавьж хоноод маргааш нь буюу гуравдугаар сарын 18-ний өглөө Ардын журамт цэргүүд Хиагт хотод оржээ.
Хиагтын орчимд сарнин тархсан хятад цэргийг Г.Бумцэнд, Д.Нанзад нарын удирдсан цэргүүд мөрдөн хөөж, багагүй хохирол учруулсан байна. Үүгээр Ардын журамт цэрэг эх орноо чөлөөлөх тэмцэлдээ анхны ялалт байгуулж, Хиагт хотыг буулган авсан өдрөөс эхлэн энэ тэдний баярын өдөр болсон түүхтэй.
Харин 3-р сарын 18-ныг 2011 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 өдөр

Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо

Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.

Toyota 4 шалтгааны улмаас  Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
2 өдөр

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ

Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
2 өдөр

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ

Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
2 өдөр

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална

Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
2 өдөр

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ

Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ