📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Хүүхдийн өсөлтийн даавар дулаан орчинд илүү эрчимждэг

Өсөлтийн даавар буюу Гроус Хормоун нь хүүхдийн өндрийн өсөлт, яс, булчингийн өсөлт, уураг нийлэгжилт, өөх задрал, эсийн нөхөн төлжилтөд гол үүргийг гүйцэтгэдэг байна. Энэхүү даавар нь ихэвчлэн сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх, сахар багатай уураглаг хоол хүнс хэрэглэсэн үед мөн биеийн температур нэмэгдэх үед илүү идэвхтэй ажилладаг. Тэгэхээр хүүхэд даарах тусам өсөлтийн дааврын ялгаралт тодорхой хэмжээгээр буурдаг гэж судлаач үзжээ.
Олон улсын судалгаагаар 4 °C орчим хүйтэнд 1-2 цаг байхад өсөлтийн даавар буюу GH нэмэгдээгүй боловч тасалгааны 22 градусын дулаан орчинд 1-2 цаг болоход огцом нэмэгдэж байжээ. Хүйтэн орчинд хүний бие амьд үлдэх эсвэл биеийг дулаацуулахад энергиэ зарцуулдаг тул өсөлтийн даавар түр саатдаг гэж шинжлэх ухаанаар тайлбарладаг юм байна.
Өсөлтийн даавар идэвхтэй ажиллаж байгаа ч зарим хүүхэд өсдөггүй шалтгаан нь ясны мөгөөрсний ургалт буурсантай бас холбоотой байдаг. Энэхүү ургалтыг идэвхжүүлэхийн тулд кальциар баялаг хоол хүнс, өндөгний шар, самар идэх, нарны туяанаас витамин д авах эсвэл нэмэлтээр ууж хэрэглэх шаардлагатай. Мөн мах,өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, шош, буурцаг зэрэг уураглаг хүнс ясны хөгжилд шууд эерэг нөлөө үзүүлдэг.
Мөн явган алхах, гүйх, үсрэлттэй дасгал, бөмбөг тоглох зэрэг нь ясны өсөлтийг дэмждэг байна. Хүүхэд, өсвөр насандаа шөнийн цагаар 8-10 цаг унтаж байх нь чухал.
Өсөлтийн даавар ихэвчлэн шөнийн гүн нойрны үед хамгийн сайн ялгардаг, тиймээс унтах цагийг тогтмол барих хэрэгтэй. Оройн 19:00-22:00 цагийн хооронд буюу аль болох 22:00 цагаас өмнө унтах нь хамгийн үр дүнтэй ажээ.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

23 цаг

Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо

Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.

Toyota 4 шалтгааны улмаас  Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
2 өдөр

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ

Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
2 өдөр

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ

Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
2 өдөр

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална

Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
2 өдөр

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ

Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ