📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Татварын шударга тогтолцоо ЭЗ-аас гадна боловсрол, хүний хөгжилд чухал нөлөөтэй

Олон улсын судалгааны Tax Justice Network-ийн тайланд дурдсанаар дэлхий даяар жил бүр ойролцоогоор 480 тэрбум ам.долларын татвараас зайлсхийх үйлдэл гардаг. Үүний 312 тэрбум орчим ам.доллар нь олон улсын корпорацуудын ашиг шилжүүлэх аргаас, харин ойролцоогоор 170 гаруй тэрбум ам.доллар нь хэт чинээлэг хувь хүмүүсийн оффшор хөрөнгөөөс үүдэлтэй гэж тооцоолжээ.
Мөн (OECD)-ын судалгаагаар олон улсын корпорацууд ашиг орлогоо бага татвартай бүс рүү шилжүүлэх замаар дэлхий даяар жил бүр 100-240 тэрбум ам.долларын татварын орлогыг бууруулдаг гэж дүгнэсэн байна. Энэ нь ялангуяа хөгжиж буй болон бага орлоготой улс орнуудын төсөвт томоохон дарамт учруулж, нийгмийн үйлчилгээний санхүүжилтийг багасгадаг гэж үзжээ.
Иймээс олон улсын түвшинд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон OECD-ийн хүрээнд татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх, корпорацуудын ашиг орлогыг улс бүрээр тайлагнах, татварын мэдээлэл солилцох механизмыг сайжруулах зэрэг шинэ бодлого, хэлэлцээ идэвхтэй явагдаж байна. Шинжээчдийн дүгнэлтээр эдгээр шинэчлэл амжилттай хэрэгжвэл татварын орлогын алдагдлыг бууруулж, дэлхийн олон улс оронд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Тиймээс татварын шударга тогтолцоог бүрдүүлэх асуудал нь зөвхөн эдийн засгийн бодлого төдийгүй нийгмийн тэгш байдал, хүний эрх, тогтвортой хөгжлийг дэмжих дэлхийн хэмжээний чухал зорилт хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 өдөр

Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо

Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.

Toyota 4 шалтгааны улмаас  Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
2 өдөр

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ

Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
2 өдөр

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ

Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
2 өдөр

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална

Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
2 өдөр

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ

Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ