Дэлхийн нийт тэмээний 90 хувийг нэг бөхт тэмээ, 10 орчим хувийг Монгол угшилтай хоёр бөхт тэмээ эзэлдэг юм. Хоёр бөхний өөх нь өвс тэжээл ховор үед эрчим хүч ялгаруулж, дулаан үүсгэн, эрс тэс уур амьсгалд дасан зохицох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тэмээ таана, баглуур, бударгана, хөмүүл зэрэг говийн ургамлаар хооллож, өдөрт дунджаар 5 кг орчим тэжээл иднэ. Өвлийн шуурганд гэдэс цатгалан бол хэвтэж, эрчим хүчээ хэмнэдэг онцлогтой. Тэмээний үр төлийг ботго гэнэ. 35-45 кг жинтэй төрж, 1-2 цагийн дотор хөл дээрээ босон эхийгээ хөхнө. Тэмээний сүү амин дэмээр баялаг, үхрийн сүүнийхээс 3-5 дахин их уураг, с амин дэмийн агууламжтай, лактоз харьцангуй бага. Мөн кальци, төмөр, цайр, В бүлгийн аминдэм агуулдаг. Монголчууд тэмээний сүүгээр хоормог исгэн хэрэглэдэг уламжлалтай. Исгэлтийн явцад ашигтай бичил биетэн (пробиотик) үүснэ. Хоормог нь ядаргаа тайлж, хаван бууруулж, тамир тэнхээ тэтгэх ач холбогдолтой. Монголчууд олон зуун жилийн турш хоормогоор зочин гийчнийг дайлах, баяр ёслолын уламжлалт ундаа болгон хэрэглэж ирсэн заншилтай. Тэмээний мах уураг өндөр, тослог багатай, төмөр, цайр, В бүлгийн аминдэмээр баялаг. Үхрийн махтай төстэй ч илүү ширхэглэг бүтэцтэй. Хоёр бөхт тэмээ дунджаар 150-250 кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Ачааг сайтар бэхэлсэн үед 300 кг хүртэл ачааг тээвэрлэх боломжтой гэж үздэг. Эрт цагт Төв Азийг дайран өнгөрдөг Торгоны замаар худалдаачид тэмээн жин үүсгэн давс, цай, торго, арьс шир, ноос ноолуур зэрэг бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөдөг байсан түүхтэй.
Монгол өв соёл, танин мэдэхүй: Дэлхийд ховор хос бөхт Монгол тэмээний онцлог
Хуваалцах:
ШИНЭ МЭДЭЭ
2 өдөр
Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...
3 өдөр
Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...
4 өдөр
Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...
4 өдөр
АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...
4 өдөр
Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!