Одон орон судлаачид Санчир гаргийн цагариг болон түүний хамгийн том дагуул Титаны үүсэл гарлын нууцыг тайлснаар тус гаргийн өвөрмөц дүр төрх, тэнхлэгийн хазайлтын шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж чадлаа.
2026 оны 2-р сарын 23-ны өдрийн "CNN" агентлагийн мэдээлснээр, "The Planetary Science Journal" сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаагаар ойролцоогоор 160 сая жилийн өмнө "Кризалис" хэмээх мөхсөн дагуул Титантай мөргөлдөж, үүнээс үүссэн сансрын хог хаягдал нь Санчир гаргийн үзэсгэлэнт цагаригуудыг бүрдүүлсэн болохыг тогтоожээ.
Түүнчлэн Титан дагуул Санчир гаргийн татах хүчнээс хурдацтайгаар алсран холдож байгаа нь тус гаргийн тэнхлэг яагаад тогтворгүй савлан ганхаж байдгийн гол шалтгаан болж байгаа юм. NASA-гийн 2028 онд хөөргөх "Dragonfly" хөлөг энэхүү шинжлэх ухааны таамаглалыг бодит баримтаар баталгаажуулах томоохон зорилт тавин ажиллаж байна.
Судлаачид Санчиг гарагийн цагаригуудын үүсэл гарлыг тогтоолоо
Хуваалцах:
ШИНЭ МЭДЭЭ
1 өдөр
Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.
2 өдөр
Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...
2 өдөр
Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...
2 өдөр
Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...
2 өдөр
Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ
Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!