Увс аймгийн Баруунтуруун суманд 2026 оны 2-р сарын 5 -ны өдөр 7 настай хүү гал түймрийн аюулаас 2 настай болон 6 сартай хоёр дүүгээ аварсан баатарлаг үйлс тохиолоо.
Тэрээр аюул тулгарсан мөчид сандралгүйгээр дүү нараа аюулгүй газарт гаргаж чадсан байна. Орон нутгийн Онцгой байдлын хэлтэс болон эх сурвалжуудын мэдээлснээр сумын төвд байрлах айлын гэр шатаж эхлэх үед хүүхдүүд гэртээ харгалзах хүнгүй байжээ. Гэр дотор гал авалцаж, утаа гарах үед 7 настай хүү эхлээд 6 сартай дүүгээ тэврэн гэрээс гаргаад эргэн орж 2 настай дүүгээ хөтлөн аюулгүй зайд холдуулж чаджээ.
Бяцхан хүүгийн эр зориг болон авхаалж самбаа гэр бүлээ аюулаас аварч чадлаа. Энэхүү үйл явдал нь хүүхдэд аюулгүй байдлын анхан шатны мэдэгдэхүүн олгохын чухлыг харуулж байна. Мөн долоохон настай хүүгээс хэчнээн их эр зориг, авхаалж самбаа гарч болдогийг харуулсан эерэг үйл явдал боллоо.
Увч аймагт 7 настай хүү хоёр дүүгийнхээ амийг галаас аварлаа
Хуваалцах:
ШИНЭ МЭДЭЭ
2 өдөр
Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...
3 өдөр
Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...
4 өдөр
Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...
4 өдөр
АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...
4 өдөр
Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!