“Дакар ралли” уралдааны хамгийн хэцүү үе болох марафон гараа өндөрлөлөө. Марафон нь хоёр гараанаас бүрдэж, нийт 1000 орчим км замыг тамирчид туулсан бөгөөд тамирчид хээрээр хоноглосноороо онцлогтой. Тав дахь гараанд манай тамирчдаас гавьяат тамирчин Э.Халиунболд нийлбэр дүнгээр 11, “Ралли-2” ангилалдаа тавдугаар байр эзэллээ. Авто болон мото спортын олимп гэгддэг “Дакар ралли” уралдааны 48 жилийн түүхэнд Ази тамирчин эхний тавд бичигдэж байгаагүй юм. Э.Халиунболд нийлбэр дүнгээр 5 дахь гарааны дараах байдлаар 5-т бичигдсэн анхны Монгол тамирчин, анхны Ази хүн болж байна. “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд нийт замаа 4 цаг 23 минут 23 секундэд барианд орсон байна. Тэгвэл олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нийлбэр дүнгээр 38, Ралли-2 ангилалдаа 28 дугаарт жагсаж байна. Түүний мотоциклд техникийн асуудал үүссэн ч манай тамирчин тэсвэр тэвчээртэйгээр даван туулж, уралдаанаа зогсолтгүй үргэлжлүүлэн, байрлалаа хадгалж барианд орлоо. Өнөөдрийн гараа Хайль хотоос Эр-Риядын зүг 920 км замыг туулна. Үүнээс уралдааны цаг тооцох 331 км бөгөөд нийт замын 15 хувь нь хатуу шороо, 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхан байх аж. Өнөөдрийн гарааг дуусгаснаар тамирчид нийт уралдааныхаа 50 хувийг ардаа орхих юм.
Э.Халиунболд "Дакар Ралли"-д Ази тивийг манлайлж эхний 5-д бичигдлээ
Хуваалцах:
ШИНЭ МЭДЭЭ
1 өдөр
Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.
2 өдөр
Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...
2 өдөр
Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...
2 өдөр
Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...
2 өдөр
Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ
Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!