Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны жилийн эцэс хүртэлх төсвийн гүйцэтгэлтэй холбоотойгоор үүрэг өгснийг Сангийн сайд Жавхлан засгийн газрын ээлжит хуралдаанаар танилцууллаа. 2025 онд 140,8 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгө батлагдсанаас цэвэр 20 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
“Тиймээс төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж шинэ жил болон бусад баярыг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй байх, бэлэг сэлт худалдан авахгүй байх, тэвчиж болох бүх зардлыг танах” үүрэг өгчээ.
Мөн цахимд шилжиж, бичиг хэрэг, тээвэр, томилолтын зардал гээд тэвчиж болох зардлуудыг тооцон, он дуустал хэмнэлтийн горимоо үргэлжлүүлэх үүрэг өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!