Япон улсыг нөмөрсөн түүхэн дэх хамгийн их цас, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь эрсдэж, дэд бүтэц, тээврийн салбар зогсоод байна. Тус улсын Гал түймэр, гамшигтай тэмцэх агентлагийн мэдээлснээр, 2026 оны 2 дугаар сарын 4-ний лхагва гарагийн байдлаар байгалийн гамшгийн улмаас 35 хүн амиа алдаж, 400 орчим иргэн бэртэж гэмтсэнийг албан ёсоор баталлаа.
2026 оны 1-р сарын 20-ноос хойш тасралтгүй үргэлжилсэн цасан шуурганы улмаас Нийгата, Аомори, Хоккайдо зэрэг 15 мужид цаг агаарын онц ноцтой нөхцөл байдал үүсчээ. Улархаг бүс нутгуудад цасны зузаан 4 метрийг давсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байна. Цаг агаарын хүндрэлийн улмаас 1,700 гаруй өрх цахилгаан эрчим хүчгүй болж, олон зуун нислэг цуцлагдан, төмөр зам болон авто замын сүлжээнд саатал үүсч, улс даяар тээвэр ложистикийн урсгал тасалдахад хүрээд байна. Харамсалтай нь, амиа алдагсдын дийлэнх нь цас цэвэрлэх үеэр осолдсон болон даарсны улмаас эрсэдсэн өндөр настнууд байгаа аж.
Ерөнхий сайд Санаэ Такаичи үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчнийг яаралтай дайчлан, цасанд боогдсон бүс нутгуудад хүрч ажиллах, тусгаарлагдсан иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үүрэг өгөн ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!