Тэтгэврийн зээлийн хэмжээг амьжиргааны баталгаажих доод түвшин буюу 498 мянган төгрөгөөс доош оруулахгүй байх шийдвэрээ Монголбанк өөрчилж, хэрэглээний зээл гэсэн ерөнхий ангилалд оруулсан.Тэтгэврийн зээлийг цалингийн зээлтэй адилхан өр, орлогын харьцааг 50:50 хувь болгох шийдвэрийг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 6-р сарын 13-ний өдрийн хуралдаанаас гаргасан. Тэгэхээр тэтгэврийн зээл авахад ямар нэг хугацаа яригдахгүй, арилжааны банкууд өөрийн зээл олгох бодлогын дагуу зохицуулахаар болсон. Гэвч ахмадууд тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон уртасгах санал гаргаж буй юм. Засгийн газрын өнөөдрийн /2025.12.03/ хуралдааны шийдвэрийг танилцуулсны дараа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэтгэврийн зээлийн хугацаа, хэмжээний хязгаартай холбоотой асуудлаар тодруулга мэдээлэл өглөө. Сайд Т.Аубакир, Тэтгэврийн зээлийн хугацаа, хэмжээтэй холбоотой асуудал яригддаг. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөл оролцсон.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийн зээлийн хэмжээ болон хугацаанд ямар нэг хязгаарлалт хийхийг огт зөвлөөгүй. Иргэн тэтгэврээ барьцаалж зээл авах нь арилжааны банк, иргэн хоёрын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зохицуулагдах учир яамнаас арилжааны банкинд хандаж зээлийн хэмжээг бууруул гэж зөвлөх эрхгүй.Ахмадуудын хүсэлтийн дагуу тэтгэврийн зээлд ямар нэг хэмжээ, хугацаа тогтоохгүй байх чиглэлийг Монголбанкинд өгсөн. Банкууд өөрийн бодлогын хүрээнд нөхцөл, шалгуурын дагуу тэтгэврийн зээл олгож байна гэв.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!