Сүүлийн үед хууль хяналтын байгууллага олон хэргүүдийг илрүүлж байна. Үүний тод илрэл бол олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ. Энэ хүрээнд улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гаалийн байцаагчдыг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас илрүүлэн саатуулжээ.
Улаанбаатар хотын гааль, Замын-Үүдийн гаалийн улсын байцаагчид бусадтай үгсэн хуйвалдах замаар 100 гаруй аж ахуйн нэгжид олон удаагийн үйлдлээр гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэж, улсад их хэмжээний хохирол учруулсан нь илэрлээ. Энэ гэмт хэрэгт 20 орчим хүн холбогдон шалгагдаж байна. Гаалийн байгууллага нь улсын төсөвт татвар хураамж хэлбэрээр орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Гэтэл улсын төсөвт төвлөрөх ёстой байсан их хэмжээний татварын орлогыг бууруулж, хувьдаа завшсан бүлэг этгээдүүдийг Тагнуул, цагдаагийн байгууллагаас ийнхүү шалгаж эхлээд байна. Хэргүүд илэрч буй нь нийгмийн ил тод байдал, хариуцлагын тогтолцоо ажиллаж эхэлсэн гэж итгэж байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!