📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

АНУ-д цасан шуурга гамшгийн хэмжээнд хүрч, 20 мужид онц байдал зарлалаа

800,000 гаруй өрх тоггүй болж, өвлийн шуурганы улмаас хүний амь эрсэджээ АНУ-ын өргөн газарыг хамарсан хүчтэй цасан шуурга болон борооны улмаас тус улсад онцгой нөхцөл байдал үүсчээ. Ням гарагт эрчимжсэн цасан болон мөсөн шуурганы улмаас үндэсний хэмжээнд тээвэр логистик, эрчим хүчний салбар тэг зогсолт хийхэд хүрээд байна. Цаг агаарын хүндрэл нь зөвхөн тээврийн салбараар хязгаарлагдсангүй, эрчим хүчний сүлжээнд мөн том хохирол авчирчээ. Даваа гарагийн эхний цагийн байдлаар 800,000 гаруй хэрэглэгч цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад өртөөд байна. Салхины хурд 50 км/ц хүрч цахилгаан дамжуулах шугам болон тулгуур багануудад их хэмжээний мөсөн ачаалал үүсгэснээр сүлжээний гэмтэл гарах нөхцөлийг бүрдүүлжээ. Харамсалтай нь цаг агаарын нөхцөл байдлаас үүдэлтэй 29 иргэн амь насаа алдсан тохиолдол 1-р сарын 27-ны байдлаар бүртгэгдсэн байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын 20 мужид "Онц байдал" зарлажээ. Тодруулбал Нью-Йорк хотын нийтийн сургуулиуд сургалтын үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлсэн бол Вашингтон Д.С хот дахь Холбооны засгийн газрын бүх оффисууд үйл ажиллагаагаа түр зогсоож, 279,000 төрийн албан хаагчдыг зайнаас ажиллахаар шийдвэрлэжээ. Цаг агаарын онц ноцтой энэхүү үзэгдэл нь дэд бүтэц, эрчим хүчний салбарыг саатуулж, эдийн засаг болон хүний амь насанд нөхөж баршгүй хүнд гарз хохирол учрууллаа.

Таг: Олон улс

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

7 цаг

12 настай охины бүтээсэн агаар шүүгч вирусийг 99% устгаж, бүх сургуулиудад суурилуулж байна

АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) туршихад уг төхөөрөмж нь агаар дахь вирусийн 99 гаруй хувийг устгаж, үнэт...

12 настай охины бүтээсэн агаар шүүгч вирусийг 99% устгаж, бүх сургуулиудад суурилуулж байна
18 цаг

Э.Наранбат Дэлхийн цээж тооллын "Аврага" цол хүртлээ

АНУ-ын Лос-Анжелес хотод 1-р сарын 18-нд болсон Цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 7-15 насн...

Э.Наранбат Дэлхийн цээж тооллын "Аврага" цол хүртлээ
19 цаг

Нэрс хүүхдийг харшлаас сэргийлж гэдэсний ашигтай бактерийг нэмдэг

Нэрс антиоксидантаар баялаг тул багаасаа хэрэглэх нь ирээдүйд архаг өвчнөөс сэргийлэх бат бөх суурь болдог.

Нэрс хүүхдийг харшлаас сэргийлж гэдэсний ашигтай бактерийг нэмдэг
19 цаг

Үзсэн киногоо дахин үзэх нь тархийг амрааж, мэдрэлийн системийг тайвшруулдаг

Зөвхөн дурсамж сэргээх төдий зүйл биш бөгөөд "ирээдүй нь тодорхой" байдлаас хүн тайвшрал, аюулгүй мэдрэмж авдаг болохыг...

Үзсэн киногоо дахин үзэх нь тархийг амрааж, мэдрэлийн системийг тайвшруулдаг
1 өдөр

СХД-ийн 34 дүгээр хороо усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо

Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо

СХД-ийн 34 дүгээр хороо усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо