📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Валютын нөөц өссөнийг бизнес эрхлэгчид хэрхэн ОВЖИН ашиглаж, хөдлөх вэ?

Валютын нөөц өссөнийг бизнес эрхлэгчид хэрхэн "Овжин" ашиглаж, хөдлөх вэ?

Эдийн засгийн мэдээгээр "Улсын валютын албан нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрлээ" гэх мэдээлэл гарах нь зөвхөн Засгийн газрын зөв бодлого, Төв банкны амжилт биш, энэ нь бизнес эрхлэгч танд ирж буй ТОМ БОЛОМЖ. Валютын нөөц зузаарах нь зах зээлд тогтвортой байдал амлаж, "тоглоомын дүрэм" илүү тодорхой болохыг илтгэдэг.

Тэгвэл энэхүү таатай үеийг бизнес эрхлэгч нар хэрхэн ашиг болгож хувиргах вэ?

1. Технологийн "Хувьсгал" хийх цаг

ЖДҮ эрхлэгчдийн хувьд энэ үе бол үйлдвэрлэлээ автоматжуулах хамгийн тохиромжтой үе. Төгрөг хүчтэй байгаа үед гадаадаас техник, тоног төхөөрөмж худалдан авах нь хямд тусна.

Үр дүн: Технологийн шинэчлэл хийснээр ирээдүйд валют өссөн ч таны үйлдвэрлэлийн өртөг бага хэвээр үлдэж, өрсөлдөх чадвар тань нэмэгдэнэ.

2. Төрийн тендер эрсдэл биш боломж болон хувирна?

Валютын нөөц зузаан үед улсын төсөв тогтвортой байж, санхүүжилт тасалдах эрсдэл багасдаг. Урьд нь тендерийн ялагч болоод бараа бүтээгдэхүүнээ худалдан авах гэтэл валют өсөж алдагдалд ордог байсан эрсдэл энэ үед харьцангуй багасна.

Зөвлөмж: Хэрэв та тендерт оролцохоор төлөвлөж байгаа бол авсан санхүүжилтээрээ материалыг шууд валютаар татан авах хэрэгтэй. Ингэснээр гэрээ гүйцэтгэх явцад ханш савласан ч таны бизнес "эрүүл" үлдэнэ.

3. Санхүүжилтийн зардал буюу Ипотекийг ашиглах

Валютын нөөц их байх нь мөнгөний зөөлөн бодлого явуулах, банкнууд ипотекийн зээл болон барилгын төслийн зээлийг илүү ихээр олгох нөхцөлийг бүрдүүлдэг.

Овжин алхам: Борлуулалтаа дэмжихдээ зөвхөн бэлэн мөнгө харах бус, банкны урт хугацааны санхүүжилттэй (Ипотекийн зээлд хамрагдах боломжтой) төсөл хэрэгжүүлэх. Хүмүүсийн худалдан авах чадвар валют тогтвортой үед сэргэдэг.

4. Экспортын чиг баримжаатай болох

Валютын нөөц их байгаа үед Засгийн газар болон Төв банкнаас экспортыг дэмжсэн хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрүүдийг (жишээ нь: ЖДҮ-ийн сан, экспортын даатгал) түлхүү хэрэгжүүлдэг.

Овжин алхам: Зөвхөн дотоодын зах зээлийг харах бус, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах бэлтгэл хангаж, олон улсын стандарт (ISO), сертификат авах зардлаа валютын таатай үед шийдэх.

Үл хөдлөхийн салбар: "Материал ба Ханш"

Өмнө нь доллар өсөхөд барилгын материалын үнэ дагаж цойлдог байсан бол одоо нөхцөл байдал өөр байна. Валютын нөөц их байх нь төгрөгийн худалдан авах чадварыг хамгаална. Иргэдэд байрны ханш дагаад нэмэгдэх дарамт арай багассан нь худалдан авалтыг дэмжих болно.

Овжин стратеги: Одоо байгаа тогтвортой ханшийг ашиглан ирээдүйн төслүүдийнхээ импортын материалыг (арматур, засал) урьдчилан татах эсвэл та олон жил барилга барихаар төлөвлөж байсан бол төрийн бодлого, эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжиж, макро эдийн засаг эерэг үзүүлэлтүүд гарсан үед эхлүүлэх нь зөв юм. Урьд нь барилга эхлүүлээд төсөвлөсөн үнээс үргэлж нэмэгдэж төсөл эцэс сүүлд нь ашиггүй болдог байсан түүхүүд олон.

Олон улсын байгууллагуудын ерөнхий хандлага нь Монгол Улсын валютын нөөцийг "Хангалттай түвшинд, тогтвортой" байна гэж харж байна. Гэхдээ энэ нь уул уурхай, эдийн засгийн оновчтой бодлогоос хамаарна.

Эрсдэл: Засгийн бодлого тогтворгүй болж өөрчлөгдөх, өмнө нь өсөлт тохиосон ч эргээд маш хурдан нөөцөө барж байсан тохиолдлууд бий. Ирэх жилүүдэд томоохон бондуудын эргэн төлөлт эсвэл дахин санхүүжилт хийгдэнэ. Хэрэв Засгийн газар амжилттай "roll-over" буюу өрийг шинэ бага хүүтэй бондоор сольж чадвал нөөц огцом шавхагдахгүй. Гэсэн хэдий ч улс төрийн тогтворгүй байдлууд, өмнөх жилүүдийн засгийн газрын буруу бодлогын эффект нөлөөлөх гээд олон эрсдэлүүд бий. Сая л гэхэд бензиний саваа бэлдэж чадаагүй том асуудал үүссэн.

Анализ: Дээрх зураг дээр гадаадын валютын нөөцөөс гадна тухайн үеийн бодлого гарган, гүйцэтгэх засаглалын нэрийг тавьсан нь учиртай. Бодлого тогтворгүй байх нь эргээд эдийн засгийн савлагаа үүсдэг.

Засаг байгуулагдсан цагаас анх удаа төсвийг хумьж үргүй зардлуудыг 2,2 их наядаар бууруулсан. Баялагийн хулгай тэмцэл өрнүүлж нүүрсийг Биржээр худалдаалах худалдааг нэмэгдүүлсэн, Тавантолгойд онцгой дэглэм тогтоож, үр ашгийг нэмэгдүүлж, экспортыг түүхэн дээд хэмжээнд хүргэж чадсан зэргээр эдийн засаг сэргээсэн ажлууд хийгдэж байна. Төгрөг нуур, Цайрт минерал гээд ордуудад төр өөрийн хувь хэмжээг тогтоосон. Цаашлаад Эрдэнэтийн үүсмэл ордууд төдийгүй лицензийн тооллого хийж нэг бүрчлэн шалгаж байна. Уул уурхай баялгийн хулгай цэгцэрч эхэлсэн. Цэгцрэх хөдөлгөөнийг зарласнаас хойш хууль бус алт, валют хилээр гаргах, төрийн албаны далд эдийн засгийг бүлэглэлүүд илэрсэн (НДС, Татвар, Гааль) зэрэг олон асуудлууд шийдлээ олсон төдийгүй бизнес дарамтыг бууруулах, бизнес эрхлэгч, иргэдэд ээлтэй татварын багц хууль хэлэлцэгдэж иргэд аж ахуйн нуруунаас 2.6 их наядаар хэмнэх болжээ. Иймд цаашид ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН гэх зөв бодлого хэрэгжинэ гэсэн итгэл найдвар байна.

Дүгнэлт: Макро эдийн засгийн эерэг үзүүлэлт, микро эдийн засгийн суурь болж нөлөөлдөг. Тогтвортой зөв бодлогын үр дүнд гарах түүхэн дээд Валютын нөөц, түүхэн дээд зээлжих зэрэглэл, Экспорт гэсэн үзүүлэлтүүд эргээд бизнесийн орчин хөгжих хөрс болдог үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх, бизнес өргөжүүлэх, шинээр бизнес хийх боломж бүрддэг. Ерөнхийдөө эдийн засаг жилд 5.5% - 6.5% тогтвортой өсөх төлөвтэй байгаа нь бизнесийн орчин "идэвхтэй" байхыг илтгэж байна.

Нийтлэлч: Бобби

Таг: Улс төр

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 цаг

Туулын хурдны замын ажлыг түр зогсоохыг үүрэг болголоо

Үргэлжлүүлэн яамны холбогдох газрын дарга нар Туулын хурдын замын төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын явц, т...

Туулын хурдны замын ажлыг түр зогсоохыг үүрэг болголоо
1 өдөр

Х.Нямбатарыг огцруулах саналд өнөөдрийн байдлаар 38 мянган иргэн гарын үсэг зурав, гарын үсэг хэд хүрвэл ЗГ анхаарах вэ

Хэрэв гарын үсэг 50 мянга ба түүнээс дээш гарвал огцруулах эсэх асуудлыг авч хэлэлцэх магадлал өндөр...

Х.Нямбатарыг огцруулах саналд өнөөдрийн байдлаар 38 мянган иргэн гарын үсэг зурав, гарын үсэг хэд хүрвэл ЗГ анхаарах вэ
2 өдөр

Амьдралын утга учир: Франклын гүнзгий эргэцүүлэл

Виктор Франклын хувьд хүнийг гол хөдөлгөгч хүч бол таашаал биш, эрх мэдэл, хүч чадалд тэмүүлэх хүсэл ч биш харин амьдрал...

Амьдралын утга учир: Франклын гүнзгий эргэцүүлэл
2 өдөр

Панчийн түүх 130 мянган ам.долларын хандив цуглуулав

Бүх сан амьтны амьдрах орчныг сайжруулахад зарцуулагдах бөгөөд Punch-ийн өөрийн, түүнчлэн ерөнхий байгууламжийн менежмен...

Панчийн түүх 130 мянган ам.долларын хандив цуглуулав
2 өдөр

Ажилтан, ажил олгогч хоёр сэтгэл дундуур бол өөрчлөлтийг эхлүүлэх хэрэгтэй

Ажилтан нь хийж буй ажлаасаа утга учир, үнэ цэнийг мэдрэхгүй байгаа бол... Хэн нэгэн нь зориг гаргаж өөрчлөлтийг эхлүүл...

Ажилтан, ажил олгогч хоёр сэтгэл дундуур бол өөрчлөлтийг эхлүүлэх хэрэгтэй