Балба улсын иргэн, тогооч Ратна Бахадур Таманг Энэтхэгийн алдарт "MasterChef India" хоол урлагийн шоу нэвтрүүлэгт энэ оны 1-р сард оролцжээ. Түүний хоол хийх ур чадвар шоуны шүүгчид болон үзэгчдийг гайхшируулж байна.
Тэрээр 2015 онд ослын улмаас хоёр гаргүй болсон ч өөрийн мөрөөдөл, мэргэжлээ орхилгүй тууштай хөдөлмөрлөж байгаа юм. Ратна зориулалтын хиймэл гар болон туслах хэрэгслүүд ашиглан хоол хийх техникийг чадварлаг эзэмшсэн бөгөөд нэвтрүүлгийн үеэр шүүгчдэд өөрийн ур чадвараа бодитоор харуулсан юм.
Одоогийн байдлаар тэрээр Катманду хотод амьдардаг бөгөөд цахим сүлжээгээр дамжуулан хоол хийх контентыг тогтмол бүтээж байгаа аж. Амьдралын бэрхшээлд шантралгүй хөдөлмөрлөж, асар их тэвчээр гаргаж буй түүний энэхүү үйл явдал нь хүн бүрд боломж бий гэдгийг харуулж, бусдад урам зориг өгсөн үйл явдал болж байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!