📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Харь гаригийнхан болон үл мэдэх нисдэг биетийн (UFO) нууц материалуудыг ил болгохоор боллоо

Харь гарагийнхан бидэнтэй зэрэгцэн оршдог уу?

Олон жил нуусан засгийн газрын нууц материалуудыг олон нийтэд дэлгэхээр боллоо. АНУ-ын ерөнхийлөгч асан Брак Обама 2026 оны 2-р сарын 14-нд нэгэн подкастанд орох үеэр Харь гаригийхан бодитой гэх мэдээллийг хэлжээ. Үүний дараа АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп ерөнхийлөгч асан Брак Обама нууц мэдээллийг олон нийтэд задруулсан хэмээн буруутгаж байгаагаа мэдэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трамп харь гарагийнхан болон үл мэдэгдэх нисдэг биеттэй (UFO) холбоотой засгийн газрын нууц материалуудыг ил болгохыг холбооны агентлагуудад үүрэг болгосноо 2026 оны 2-р сарын 20-нд зарлалаа. Тэрээр Пентагоны тэргүүн Пит Хегсет болон бусад агентлагууд эдгээр "туйлын сонирхолтой бөгөөд чухал" мэдээллийг нийтэд нээлттэй болгоно гэж мэдэгдэв. Брак Обама улс төрийн тоймч "Брайан Тайлер Коэн"-ы (Brian Tyler Cohen) подкастад оролцохдоо харь гарагийнхан байх магадлалтай ч тэд Дэлхийд зочилсон гэх нотолгоо хараагүй гэж хэлсэн юм. Пентагон болон НАСА одоог хүртэл харь гарагийн хөлөг олдсон гэх баттай нотолгоогүй гэдэг ч, энэ нь АНУ-ын түүхэнд харь гаригийнхан болон үл мэдэх нийсдэг биетийн (UFO) нууцыг хамгийн дээд түвшинд ил тод болгож буй онцгой үйл явдал болж байна.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

23 цаг

Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо

Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.

Toyota 4 шалтгааны улмаас  Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
2 өдөр

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ

Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
2 өдөр

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ

Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
2 өдөр

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална

Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
2 өдөр

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ

Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ